Бид тоймлоё, Та унш

2019.10.25 Баасан                                                    5°C  2,683.69  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Дарга нарт хариуцлага хүлээлгэнэ

Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны удирдлагад хариуцлага тооцно гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Учир нь эдгээр байгууллага санхүүгийн сахилга бат, дэг журмыг сахиулж, банк болон ББСБ-аар хууль бус мөнгө эргэлдэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй юм.

Ярихаас илүү хийх нь чухал байсан
Саарал жагсаалтад орохоос өмнө Монголбанк “Бид өнөөдрийг хүртэл хангалттай сайн ажилласан. Хийсэн ажлаа харвал бид саарал жагсаалтад орохооргүй байна” гэж мэдэгдсэн. Гэвч тэд ярьсан шигээ сайн ажиллаагүй гэдгийг саарал жагсаалт баталсан юм.

Тэд юу гэв? 
2020 ондоо багтаж саарал жагсаалтаас гарна гэсэн. Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлынхаа эхний тайланг 2019/12 сард, дараагийнхыг 2020/2 сард ФАТФ руу илгээхээр төлөвлөжээ. Хэрэв бид 2021/5 сар гэхэд саарал жагсаалтаас гарахгүй бол хар руу орох магадлалтай юм.


Автобусны картаа апп-р цэнэглээрэй

УБ смарт карт компаниас u-money.mn сайтыг ажиллуулж эхэлсэн ба 11 сараас апп хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Ингэснээр автобусны картаа апп-р цэнэглэдэг болно. Мөн сайтаас автобусны чиглэл, хот хоорондын тээвэр болон нислэгийн хуваарийг харах боломжтой юм.


Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа

Тэтгэлгийн материалыг 11/15 хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газарт хүлээн авах ба 30 хүнийг хамруулна. Тэтгэлэг горилогч нь 3.6-аас дээш голчтой, сайн дурын ажилд тогтмол оролцдог, суралцаж буй чиглэлээрээ шинэ санаа гаргасан эсхүл судалгаа хийсэн байх шаардлагатай. 


Туркт тавьсан хоригоо Америк цуцаллаа

Курдын дайчдын эсрэг дайралтын талаарх хэлэлцээр амжилттай болж, Америк хоригуудаа цуцаллаа. Турк энэ сарын эхээр Курдын дайчид руу дайралт хийснээс болж Америк $100 тэрбумын худалдааны гэрээгээ цуцалж, гангийн импортын татварыг 50%-р нэмж, 3 удирдах албан тушаалтан, 2 яаманд хориг тавьсан юм. 


Ким Жон Унд таалагдаагүй зочид буудлууд

Өмнөд Солонгосын Кумганг уулын амралтын газарт 1990 онд барьсан зочид буудлуудыг нурааж шинээр барихыг Ким Жон Ун тушаажээ. Тэрээр эдгээр зочид буудал түр хорогдох байр шиг хийцтэй гэсэн юм. Уг зочид буудлуудыг 2 Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэдэг ч Ким Жон Ун зөвхөн Хойд Солонгосын тусгаар байдлын илэрхийлэл гэжээ.

Таны сонорт


Image result for milk icon Сүүг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр