Төрийн шагналт Б.Цэнддоо коронавирусийн халдвар эхэлж байхад “Хятад ялна” гэж бичиж байсан. Нийтлэлчийн үг үнэн болж, биеллээ олж байна. Хятад улс нөхцөл байдалд хяналтаа тогтоож чадсанаар цар тахлын анхны голомт Хэбэй мужийн Ухань хотод 1 дүгээр сарын 22-ноос хойш 76 хоног мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдөр цуцаллаа. Тус хотын 11 сая 900 мянган оршин суугчид гэрээсээ гарч гадуур явах, мөн нисэх онгоц, галт тэрэг, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих боломж бүрдэв.

Түүнчлэн өчигдөр 4 дүгээр сарын 7-нд анх удаа коронавирусийн өвчлөлөөр нас барсан тохиолдол Хятад улсад гарсангүй. Энэ нь Хятадын эрх баригчид цар тахлын талаарх албан ёсны статистик мэдээллийг ДЭМБ-д өдөр бүр гаргаж өгсөн 1 дүгээр сараас хойш цацагдаж байгаа хамгийн сайн мэдээ юм.