Австрийн мал эмнэлгийн их сургулийн эрдэмтэд нохой болон чононы хүнтэй хэрхэн ажиллаж байгааг судалжээ. Судалгаанд ижил нөхцөлд хүнтэй ойр өссөн 2-8 насны 15 чоно, 2-7 насны эрлийз нохойг оролцуулсан байна.

Судлаачид тэднийг хүнтэй хэрхэн олс татаж тоглож байгааг ажиглахад чоно илүү санаачлагатай байсан бол нохой хүний хөдөлгөөнийг ажиглаж байжээ. Ийнхүү нохойг гэршүүлснээс болж хүнтэй нийцтэй болсон биш харин энэ нь тэдний байгалийн шинж чанар гэдгийг нь тогтоосон байна.

Судлаачдын хэлснээр хүмүүс ноходыг гэршүүлэхдээ номхон дөлгөөнийг нь түлхүү үржүүлж байснаас үүдэн өнөөгийн ноход найрсаг зантай болсон гэнэ.

Эх сурвалж: Foxnews, BBC