Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх  сургалтын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ажээ.

Тус өдөрлөгийн хүрээнд Ахлагчийн сургуулийн 303, 304 дүгээр дамжааны сонсогчид “Хүүхдэд тусалъя” сайн үйлсийн аяныг өрнүүлж, хорих 407 дугаар ангид ял эдэлж буй амаржсан эхчүүдэд хүүхдийн тосон түрхлэг, живх, тоглоом болон бусад хэрэгцээт зүйлүүдийг хандивлажээ.

Эх сурвалж: http://cd.gov.mn/