Соёлын сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн бүх музейг 18 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гарчээ.

Тодруулбал хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох, авьяас ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчит музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлсөн байна.