Өнгөрсөн оны эцэст Монгол орон 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 тонн ноолуур бэлтгэх боломжтой аж. Энэ сарын сүүлчээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ.

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргасан нь энэ хавар ноолуурын үнийг 100.000-аас буулгахгүй байх тухай байв.

Түүнээс гадна энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг таван хувь байхаар тооцох бөгөөд таван хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар болжээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ