Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, орон нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж  шийдвэрлэнэ.

Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Гэвч энэ хугацаанд халдварын голомтууд нэмэгдсэн төдийгүй эх үүсвэр нь тогтоогдохгүй байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс хөл хориог дахин үргэлжлүүлэх саналыг гаргах өндөр магадлалтай байгаа талаар салбарын сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн билээ.

Эрүүл мэндийн яам үүний дагуу сунгах санал гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.

УОК хуралдаж эхэлжээ. Үргэлжлүүлэн Засгийн газар хуралдах юм.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ