Үндэсний аудитын газраас УИХ-ын 42-р тойрогт явагдах сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Тодруулбал, нам, эвсэл хамгийн ихдээ 102 сая төгрөг, нэр дэвшигч 92 сая төгрөгийг зарцуулах тушаал гаргалаа. Үүнд Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгийг хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Н гэх эмэгтэйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, зургадугаар сарын 14-нд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм. Улмаар УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар болж аравдугаар сарын долоонд товлосон байна.

Одоогийн байдлаар АН, МАН, МАХН нөхөн сонгууль оролцоно гэдгээ мэдэгдсэн ба нэр дэвшигчид есдүгээр сарын дөрвөнд тодорхой болох юм.