Австралийн Сидней хотын радио өргөн нэвтрүүлгийн АВС компани нэгэн нэвтрүүлгээрээ шатрыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан спорт гэж тодорхойлжээ. Хэргийн учир нь үргэлж цагаан нь эхэлж нүүдэг гэжээ.

Энэ талаар Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров, Австралийн мастер Жон Адамс харилцан ярилцсан байна.

“Цагаан үргэлж эхэлж нүүсээр ирсэн болохоор шатрыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг спорт гэж тэд хэлжээ. Коронавирус дэлхийн хүн төрөлхтний ямар драмтай хутгачих нь энэ вэ? ABC ийм юм дамжуулаад, яриад байж болох уу? Би бүр гайхчихлаа” гэж Адамс мэдэгдсэн байна.

Харин Гарри Каспаров “Хэрвээ та нар шатрыг тэгж хэлж буй бол хар нь эхэлж нүүдэг го даамаа сонго. Татвар төлөгчдийн мөнгөөр ийм утгагүй судалгаа хийж байхаа болих хэрэгтэй” гэж Каспаров өгүүлжээ.

Р.Гэгээ