Бид тоймлоё, Та унш

2018.05.30 Мягмар                                                 30°C    2,410.38 Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдлоо

Өчигдөр ЦЕГ-аас ингэж мэдээлсэн ба олны танил дуучид, хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүс шалгагдаж байна.

Хэн хэн байв?

Ice Top-ын Коби, дуучин Эгшиглэн нар хар тамхи тээвэрлэж байгаад газар дээрээ баригджээ. Коби өмнө нь хар тамхины хэргээр ял авсан ба хугацаа нь 2 сард дуусаад байсан юм. Мөн марихуан гэртээ тарьсан 2 залууг баривчилж, эд мөрийн баримтыг хураан авчээ.

Хууль сахиулагчид давтан үйлдлээр…

Хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар өмгөөлөгчийн хамт машиндаа мансуурч байгаад баригджээ. Тэд 2015 онд хар тамхины хэрэгт холбогдсон ба энэ асуудал нь шийдэгдэж амжаагүй байсан юм.

Тойм

Ганцхан сарын дотор 20 эзэн холбогдогчтой 8 хар тамхины хэрэг цагдаад бүртгэгджээ. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд цагаан тахалд олон залуучууд нэрвэгдэх болсон нь аюулын харанга дэлдэж байна.


МАН-ын гишүүд хотын даргыг эсэргүүцлээ

Су.Батболд тэргүүтэй нийслэлийн намын удирдлагуудаа эсэргүүцсэн 1200 гаруй гишүүд жагслаа. Тэд ‘намын удирдлагууд квот нэрээр тойрон хүрээлэгчдээ бага хуралд дэвшүүлэх гэж байна’ гэж эсэргүүцсэн. Улмаар Су.Батболдод шаардлага өгөх гэсэн ч мөрдөстэй хамгаалагчид тэднийг НЗДТГ руу оруулаагүй юм. Намын удирдлагууд жагсаалыг зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа гэлээ.


Нефтийн үнэ 6%-р буурлаа

Өнгөрсөн 7 хоногт $80 хүрч байсан баррель нефтийн үнэ $73 боллоо. Энэ нь Америк, Орос, Саудын Араб экспортоо ихэсгэж алдагдлаа нөхсөнтэй холбоотой. Дэлхийн хамгийн том экспортлогч орнууд болох Венесуэл, Ираны нефтийн гарц тасалдсанаас болж ойрын 3 жилд байгаагүй өндөр үнэд хүрсэн юм. Шинжээчид $60-70 бол хамгийн тааламжтай, ашигтай үнэ гэжээ.


Дэлхийн хамгийн үнэтэй 10 компани

BrandZ өмчийн мэдээллийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг ‘хамгийн өндөр үнэлгээтэй’ компанийн жагсаалтын Google 12 дахь жилдээ тэргүүллээ. Мөн энэ жил анх удаа топ 10-т Хятад компани орсон нь Алибаба, Тенсент байлаа. Энэ жилийн топ 10-ын 5 нь технологийн компани байв.

Таны Сонорт


Хортон шавжийн устгал хийгдэж байгаа тул 6/16-ныг хүртэл ой модонд зугаалж, самар, жимс, мөөг зэргийг түүхгүй байхыг анхаарууллаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр