УИХ-ын чуулган үргэлжилж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.ДамдиннямХөл хорио тогтоож ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг шиг ээлжтэй байлгах боломж бий юу гэдгийг Шадар сайдаас асууя. Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ.  Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр Их хурлын гишүүн хүн, ордон дээр цуглах ажилтай гээд явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга. Өгч байгаа үүрэг, даалгавар чинь газар дээрээ хэрэгжихгүй байна” гэлээ.  Харин ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар “Хувийн ажлаар зорчиж яваа иргэдийн замын хөдөлгөөнд оролцуулна, оролцуулахгүй гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Бүх иргэдийг цагдаа шалгаж дээр дурдсан 11 байгууллагад хамаарах хүмүүст зорчих эрхийг нь нээж өгч байгаа.Өчигдөр УИХ-ын түр хорооны хуралдаанд зарим гишүүн оролцох шаардлагатай болсон тул, гишүүний үнэмлэхийг нь үндэслэж, Төрийн ордны чиглэлд явах эрхийг нээж өгөх чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгсөн. Тантай холбоотой харилцааны зөрчил, дутагдал гаргасан цагдаагийн алба хаагчийг хувийн дугаараар нь мэдээлж болно” гэлээ.

 Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр