Бид тоймлоё, Та унш

2019.01.09 Лхагва                 -11°C   2,657.97  Эд, мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё


Япон жуулчдаас ₮25 мянгын татвар авна

Тэд уг мөнгийг Токио-2020 олимпын бэлтгэлд зарцуулах гэнэ. Гэхдээ 2 хүртэлх насны хүүхэд, 24 цагийн хугацаатай ирсэн болон цаг агаар зэрэг зайлшгүй хүчин зүйлээс болж нутаг буцаж буй жуулчдаас татвар авахгүй юм.

Жилд 18 мянган Монголчууд Японд аялдаг

Манай улсын иргэд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Японоор хамгийн их аялдаг бөгөөд уг татвар Монгол хүмүүст ч хамаатай юм. Японы ЗГ энэхүү татвараар энэ онд 50 тэрбум иений ашиг олно гэж тооцжээ.

Жуулчдыг татах Япон туршлага

Тэд 2020 он гэхэд 40 сая жуулчин авах зорилго тавьсан ба үүний тулд аюулгүй байдал, аяллын талаарх мэдээллээ сайжруулан, өвөрмөц соёл, байгалийн дурсгалт газраа түлхүү сурталчлах гэнэ. Харин манай улс Японы туршлагаас суралцан 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байна.


Цалин, тэтгэвэр нэмнэ

Төрийн албан хаагчийн цалинг амжвал энэ 7 хоногт, тэтгэврийг ирэх сараас нэмнэ гэж албаныхан мэдэгдлээ. Уг нь цалин нэмэхэд шаардлагатай ₮277 тэрбумыг төсөвт суулгасан ч уг асуудлыг ЗГ одоог хүртэл хэлэлцээгүй байна. Сануулбал, 2018 онд төрийн албан хаагчийн цалинг 8%, багш, эмч сувилагчийн цалинг ажлын нөхцөл, албан тушаалын зэргээс шалтгаалан 12-30% нэмэх шийдвэр гаргасан юм.


Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг саатууллаа  

Түүний гэрт АТГ нэгжлэг хийж, дүү Д.Баатарын хамт цагдан хорьжээ. Албаныхан одоогоор тайлбар хийгээгүй ч тэрээр прокурор байхдаа Дорнод Монгол компаний ТУЗ-ын дарга Д.Ганболдоос $4 саяын авлига авсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Д.Дорлигжав нь 2009 оноос Ерөнхий прокурор, 2014-2016 онд Хууль зүйн сайд байжээ.


Теслагийн үйлдвэр Хятадад сүндэрлэх нь...

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компаний Хятад дахь үйлдвэрийн шавыг тавилаа. Уг үйлдвэр 2019 оны сүүлээр Модель 3, Модель Y загварын машинуудаа үйлдвэрлэн Хятадын зах зээлд жилд 500 мянган автомашин нийлүүлэх гэнэ. Энэ нь Америкийн импортын автомашинд тавьсан Хятадын татвараас зайлсхийх боломж юм.


Ким Жон Ун Хятадад айлчиллаа

Ийнхүү тэрээр 4 дэх удаагаа Хятадад айлчилж байна. Ким Жон Ун 1/7-нд эхнэр болон бусад удирдах албан тушаалтны хамт тусгай хамгаалалттай галт тэргээр Хятадад ирсэн бөгөөд 1/10-нд нутаг буцах юм. Тэрээр Ши Жинпинтэй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ярилцаж магадгүй гэнэ. Мөн уулзалтын дүнд Трамп-Кимийн 2 дахь уулзалтын тов тодорно гэж ажиглагчид үзжээ.

Таны сонорт


Image result for snow icon Говийн нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр