Чингисийн талбайд Эрүүл мэнд болон Боловсролын салбарын ажилчид цалин нэмэхийг шаардан, гурав дахь өдрөө суулт зарлалаа.

Энэ сарын 11-нд Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд хөдөлмөрийн гурван талт хэлэлцээр хийж, цалин нэмэхийг шаардан ажил хаялтын өмнөх суулт зарласан юм. Хэрэв Засгийн газраас тодорхой шийдэлд хүрэхгүй бол өдөр болгон Чингисийн талбайд эсэргүүцлийн суулт зарлаж, эгнээгээ өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Энэхүү тэмцэлд зорилго нэгтэй боловсролын салбарынхан бас нэгдэн орлоо. Боловсролын салбарынхан өнгөрсөн оноос эхлэн цалингаа нэмэхийг шаардан, ажил хаялт хүртэл зарласан. Гэвч Засгийн газраас тухай бүрд нь гал намдаах арга хэмжээ авах төдийгөөр аргацааж өдийг хүрсэн гэж тэд хэлсэн юм.

Одоогийн байдлаар 50 гаруй хүн Чингисийн талбайд  цалин нэмэхийг шаардсан уриа лоозон барьж, суулт зарлаад байна.