Азийн хөгжлийн банкны шинэ тайланд цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулах эрсдэлтэй байгааг онцолжээ. 8.8 их наяд ам.доллар гэдэг бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм. Хэдийгээр ийм сөрөг төсөөлөл хийсэн ч улс орнуудын засгийн газар цар тахлын эсрэг зөв зүйтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадвал эрсдэлийг бууруулж, учирч болзошгүй хохирлын хэмжээг 30-40 хувиар буюу 1.7 -2.6 их наяд ам.доллараар багасгах боломжтой гэсэн байна.

Сануудахад, тус байгууллага цар тахлын эсрэг эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг гуравдугаар сарын 18-ны өдөр баталсан.  Цар тахлын нөлөөгөөр гишүүн орнуудад макро эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой хор хохирол учирсаар байгаа тул дахин  13.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

Р.Гэгээ