Аляскагийн шуурганы үеэр алга болсон долоон настай Итан Камилл, 14 настай Кристофер Жонсон, найман настай Фрэнк Жонсон, хоёр настай Трэй Камилл нар эсэнд мэнд олджээ. 

Тэд цасанд нүх ухаж, түүн дотроо шуурга өнгөрөхийг хүлээсэн байна. Гэвч нүхээ ухаж дуусахад хүүхдүүдийн гар хөлдсөн ба тэд бага дүүгээ дундаа хийж унтсан гэнэ. 

Аврах багийнхан тэднийг 27 цагийн дараа гэрээс нь 24 километрийн зайнаас олсон бөгөөд Итан, Кристофер нарыг эмнэлэгт хүргэсэн байна. 

Аляска муж өвлийн улиралд -35 градус хүртэл хүйтэрдэг юм. 

Эх сурвалж: CNN, The Washington Post