Сонгууль болно. Харин наадам болох уу гэдэг тодорхойгүй байлаа. Тэгвэл өнөө өглөө /2020.5.22/ Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Ингээд Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийджээ. Тодруулбал, "Энэ жилийн наадмыг телевизцахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байна" ЗГХМА-ны дарга мэдээлсэн байна. Тэгэхээр монголчууд маань энэ жил ямар ч байсан наадна. Гэхдээ цахимаар харваж, барилдаж, уралдах боллоо.