Бид тоймлоё, Та унш

2018.12.28 Баасан                                                     -19°C   2,641.33  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


М.Энхболдыг огцруулах жагсаал боллоо

Идэр 9-н хүйтэн тачигнаж -20 гаруй хэм зааж байхад 30 мянга орчим иргэд Чингисийн талбайд жагслаа. МАНАН-ийн эсрэг Монгол түмний нэгдэл гэх нэртэй уг жагсаал 3 цаг гаруй хугацаанд үргэлжлэв.

Тэд юу шаардав?

Зөвхөн М.Энхболд огцрохыг шаардсан. Жагсагчид “УИХ-ын дарга огцор, М.Энхболд ажлаа өг, Яг одоо зайл” гэх зэргээр амнаасаа уур савсуулан уухайлан орилж байсан юм. Ингээд 72 цагийн дотор огцрох шаардлагыг М.Энхболдод хүргүүлсэн юм.

М.Энхболд яасан бэ?

Өрөөнийхөө хаалгыг түгжсэн. Тиймээс жагсаал зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ нарын 5 гишүүн шаардлагыг УИХ-ын тамгын газарт өгч, заасан хугацаанд огцрохгүй бол улс даяар суулт хийж, өлсгөлөн зарлана гэв. УИХ-ын 40 гаруй гишүүний огцрох бойкотыг тоогоогүй М.Энхболд 30 мянган иргэний шаардлагад ямар хариу өгөхийг харах л үлдлээ.


Маскаа зүүгээрэй!

Утаанд хамгийн их өртөж буй хүүхдүүдийг хамгаалах үүднээс Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маскны аяныг эхлүүллээ. Эхний ээлжид Талс худалдааны төвтэй хамтран хамгийн их утаатай Эх нялхас, Зурагт, 54-р сургууль, 170-р цэцэрлэгийн хүүхдүүдэд маск тараалаа. ДЭМБ хамгийн их агаарын бохирдолтой, хүүхэд, жирэмсэн эхэд халтай хотоор УБ-г нэрлээд буй. Тиймээс маскаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.


Ханиад томуугаас сэргийлье

Ханиад томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан АШУҮИС-ийн 392 оюутан, 22 резидент эмч нийслэлийн 134 өрхийн эмнэлэгт 12/24-3/1 хүртэл ажиллахаар боллоо. Одоогоор амбулаторийн нийт үзлэгийн 5.1%-г ханиад томуу эзэлж байгаа ба өвчлөгчдийн 80% нь 0-9 насныхан байгаа юм. Томуу, томуу төст өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10%-г эзэлбэл карантин тогтоодог байна.


Ирак зул сар тэмдэглэдэг боллоо

Зөвхөн Христийн шашинтнууд тэмдэглэдэг байсан Зул сарын баярыг энэ жилээс Ирак даяар тэмдэглэдэг боллоо. Тус улсын Христүүдийн тосгон болох Бартелла 2016 онд Исламын улс бүлэглэлийн нөлөөнөөс гарч анхны Зул сараа тэмдэглэж байсан юм. Иракчуудын 97% нь лал, 3% нь язиди, манд, христийн шашинтай байна.


Энэтхэгийн уурхайд 15 хүн гацжээ

Хууль бусаар нүүрс олборлодог уурхай 12/13-нд үерт автаж 15 уурхайчин 97.5 км-ын гүнд гацжээ. Үерийн түвшин 12/20-нд орсон борооны улмаас нэмэгдсэн ба 80 гаруй аврагч ус зайлуулахаар ажиллаж байна. Гэвч гамшгаас хамгаалах албаныхан уурхайчдыг амь эрсэдсэн гэж таамаглаж байгаа юм. Тус уурхайд аюулгүйн хонгил, гарц зэргийг тодорхойлсон газрын зураг байгаагүй нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ.

Таны сонорт


Image result for barcode icon НӨАТ-ын буцаалттай холбоотойгоор энэ оны баримтаа 1/8-ны дотор баталгаажуулах хэрэгтэй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр