Бид тоймлоё, Та унш

2019.09.12 Пүрэв                                              Image result for sun raining icon 14°C  2,671.25  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 


Хариуцлагагүй ээж нар!

Энэ оны эхний 5 сард 29 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн ба эдгээрийн 40 хувь нь жирэмсний хяналтад ороогүй байжээ. Уг нь тэмбүүгийн халдвартай эх эрт эмчилгээ хийлгэвэл хүүхэд эрүүл төрөх бүрэн боломжтой юм. Төрөлхийн тэмбүүтэй нярай нь жин багатай төрдгөөс гадна амьдрах чадвар муу байдаг аж. 

Анхаар 5-24 насныхан

Тэмбүүгийн өвчлөл 5-24 насныхны дунд өндөр байгаа ба ХӨСҮТ-д 7 хоногт 540 хүн уг өвчний асуудлаар ханддаг байна. Мөн Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэд тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байгаа юм. 

Тэмбүү бүрэн эдгэрдэг үү?

Тийм. Гэхдээ эмчилгээгээ таслахгүй байх ёстой ба өвчин хүндрээгүй бол 7-10 хоногт бүрэн эмчлэгдэнэ.  Тэмбүүг Пенициллин-G гэх тариагаар эмчилдэг бөгөөд өвчний үе шат, эм тарианы харшил зэргээс хамаарч ямар тунгаар хэрэглэхийг эмч тогтооно. Иймд дур мэдэн эм, тариа хэрэглэж өвчнөө архагшуулахгүй байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 


Налайхын замыг 10/25-нд нээнэ

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын хучилтын ажил эхэлсэн ба 10/25-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Уг хэсгийн замыг 4 эгнээ болгож байгаа ба далан, хоолойн ажил бүрэн дууссан байна. Тус зам ашиглалтад орсноор зүүн чиглэлийн түгжрэл буурч, осол аваарын тоо буурна гэж албаныхан үзжээ. 


Хуучин машинаа улсын бүртгэлээс хасаарай

Смарткар системээр тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс онлайнаар хасдаг боллоо. Ингэснээр олон материал бүрдүүлж, оочерлох хэрэггүй болж байна. Энэ оны байдлаар хөдөлгөөнд оролцдоггүй 95006 тээврийн хэрэгсэл байгаа ба хөдөлгөөнд оролцдоггүй машинаа улсын бүртгэлээс хасуулаагүй тохиолдолд татвар төлөх шаардлагатай юм.


3 камертай Iphone 11

Apple компани iPhone 11, 11 Pro, 11 Pro Max загвараа танилцууллаа. Эдгээр нь батарей, камер, техник хангамжийн хувьд сайжирсан ч гадна талаасаа төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тухайлбал, iPhone 11 Pro, 11 Pro Max нь ардаа 3 камертай ба iPhone XS, XS Max-аас 4-5 цаг илүү цэнэгээ барих юм. Үнийн хувьд $699-$1099 ба урьдчилсан захиалга 9/13-нд эхэлж, 9/20-с худалдаанд гарна.


Трамп гадаад бодлогын зөвлөхөө халлаа

Тэрээр ОУ-ын зарим асуудалд санал зөрөлддөг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцрууллаа. Учир нь Болтон Хойд Солонгос, Иран, Орос, Афганистаны асуудалд шийдэмгий арга хэмжээ авахыг Трампт зөвлөдөг юм. Мөн Цагаан ордны зарим удирдлагууд Болтоныг Трампаас тусдаа бодлого баримталдаг гэж үздэг байна. Болтон ерөнхийлөгч Жорж Бушийн үед НҮБ дахь Америкийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Таны сонорт


Хятадтай хиллэдэг хилийн боомтууд Баасан гарагт амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр