Бид тоймлоё, Та унш

2019.01.10 Пүрэв                            -9°C   2,663.98  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё


УИХ-ын 4 гишүүнийг чөлөөлөх хүсэлт ирлээ

Ерөнхий прокуророос ЖДҮ-тэй холбоотойгоор Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирлээ. Уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх хуультай ба Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана.

Тэд ЖДҮ-р мөнгө угаасан уу?

Тодорхойгүй. Гэхдээ “мөрдөн шалгах ажиллагаанд тэдний бүрэн эрх саад учруулж байгаа” гэж Ерөнхий прокурор мэдэгдсэн. Харин ЖДҮ-с зээл авсан бусад гишүүдийг хуулийн байгууллага шалгасаар л байгаа гэнэ.

Гишүүд юу гэв?  

Б.Ундармаа гишүүн “Бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн” гэсэн бол Г.Солтан ямар ч тайлбар хийгээгүй. Харин Л.Энхболд, Д.Дамба-Очир нар зээл авсан эсэх нь тодорхойгүй байгаа ба тэд үүнийг “улс төрийн зорилготой явуулга” гэж тайлбарласан. Г.Солтан гишүүн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас  ₮950 сая, Б.Ундармаа ₮700 саяыг авсан нь нотлогдсон юм.


МСҮТ-ийн оюутнууд тэтгэлэг авна

ЗГ-аас тэдэнд сар бүр ₮100 мянгын тэтгэлэг олгохоор боллоо. Гэхдээ оюутнуудын ирц, үнэлгээг харгалзан үзэж, 75%-с дээш ирцтэй D үнэлгээтэй бол ₮70 мянга, С бол ₮80 мянга, В бол ₮90, А бол ₮100 мянгыг өгөх гэнэ. Энэхүү тэтгэлэг нь мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой ба МСҮТ төгсөгчдийн 46.1% нь ажлын байранд гардаг байна.


Цэвэр агаарыг хямдралтай үнээр...

Нийслэлийн аялал жуулчлалын газраас Горхи-Тэрэлжид амралт, жуулчны бааз  эрхлэгчидтэй хамтран Цэвэр агаарт-Гэр бүлээрээ уриалга гаргалаа. Энэ хүрээнд УБ-2, Redrock resort, Чингисийн хүрээ зэрэг амралтын газрууд 20-50% хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.  Энэ нь гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас иргэдийг түр холдуулж, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.


Францын анхны нүцгэн ресторан 2 сард хаана

Парисын O’naturel гэх ресторанд хооллохын тулд хувцас, утас, камераа үлдээж зөвхөн тавчиктай дотор нэвтэрдэг байна. Гэвч нүцгэн хүмүүсийг харангаа хоол идэх хүсэлтэй хүмүүс цөөрсөн бөгөөд дээд зэрэглэлийн хоол нь $60 үнэтэй гэнэ. Уг ресторан 2017.11 сард байгуулагдсан ба Парис хотод аялагчдыг татах нүцгэн далайн эрэг олон байдаг аж.


Генетикийн өвчнийг зургаар оношилж болно

Дэлхийн хүн амын 8% нь генетикийн өвчтэй ба DeepGestalt гэх AI технологийн алгоритм ашиглан тэдний зургийг хараад оношлох боломжтой гэнэ. Судлаачид 200 гаруй төрлийн генетикийн өвчтэй 17 мянган хүний зургийг ашиглан эмч болон AI технологийн дунд туршилт явуулсан байна. Гэтэл AI технологи эмч нараас илүү магадлал өндөртэйгөөр оношилжээ.

Таны сонорт


Image result for car icon  Халтиргаа гулгаа их байгаатай холбоотойгоор уулын замаар 20 км/ц хурдтай явуулна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр