Хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шилдэг 32 багийн хэсгийн оноолт гарлаа.

Швейцарын Женев хотноо өчигдөр зохион явуулсан сугалаагаар --“A” хэсэгт Германы Бавари M, Испанийн Атлетико М, Австрийн Зальцбург, ОХУ-ын Локомотив, --“B” хэсэгт Испанийн Реал М, Украины Шахтер, Италын Интер, Германы Борусси М, --“C” хэсэгт Португалын Порту, Английн Манчестер Сити, Грекийн Олимпиакос, Францын Олимпик Марсель, --“D” хэсэгт Английн Ливерпүүл, Голландын Аякс, Италын Аталанта, Данийн Мидтьюлланн, --“E” хэсэгт Испанийн Севилья, Английн Челси, ОХУ-ын Краснодар, Францын Ренн, “F” хэсэгт ОХУ-ын Зенит, Германы Борусси Д, Италын Лацио, Бельгийн Брюгге, --“G” хэсэгт Италын Ювентус, Испанийн Барселона, Украины Динамо К, Унгарын Ференцварош , --“H” хэсэгт Францын ПСЖ, Английн Манчестер Юнайтед, Германы Лейпциг, Туркийн Истанбул ББ баг тоглох болов. Хэсгийн нэгдүгээр тойргийн тоглолтууд энэ X.20-нд эхэлж, сүүлчийн зургаадугаар тойргийн тоглолтууд XII.9-нд болж хэсэг тус бүрт эхний хоёр байр эзэлсэн нийт 16 баг хасагдах шатанд шалгарах дүрэмтэй. Гурав, дүрэвдүгээрт орсон 16 багийнхан Аваргуудын лигийн тэмцээнээ дуусган үзэгчийн суудалд шилжих юм.

Ирэх оны II, III, IV сард хасагдах шатны 1/8, 1/4 болон хагас шигшээгийн халз тоглолтууд болж, улмаар Туркийн Станбул хотноо V.29-нд аварга баг тодорно.

Өмнөх Аваргуудын лигийн тоглолтууд коронавирусийн цар тахлаас болж ганц ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд болж байсан бол, Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн шийдвэрээр удахгүй эхлэх хэсгийн болон түүнчлэн хасагдах шатны тоглолтуудыг явуулах цэнгэлдэхэд нийт суудлын 30 хувьд нь үзэгч суулгахыг зөвшөөрлөө. Гучин хувь гэдэг нь цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн үзэгчид хоорондоо коронавирусийн үеийн зай барилтыг биелүүлэх нөхцөлтэй уялдсан тоо ажээ.

,