Монголын сайхан оронд өчигдөр III.22-ны өдөр шөнө нь тэнцсэн нэгэн хоног өндөрлөв. Өнөөдрөөс Нартай хугацаа өдөр нь хоног тутам уртсаж, Сартай, саргүй шөнийн үргэлжлэх хугацаа багасах Байгалийн хууль үйлчилнэ. Цаг агаар уясаж, бүхий олон багачууд маань “Цэцэг жимс дэлгэрч байна Цэнгэг нартай өдөр гоё Цэлмэг наранд бүгдээрээ Цэнгэн наадах бас гоё” гэж баясан дуулж байна. Монгол Улсад эрдэнэт хүмүүн болж Гуравдугаар 23-нд мэндэлсэн 9001 эрхэм байна. Түүнчлэн улс даярх бэлгэдэлтэй сайхан Одгэрэл нэртэй 5557, Содгэрэл нэртэй 947 хүнээс цөөнгүй нь өдөр шөнө тэнцсэний дараах хоногийн Нартай хугацаа тэлсэн эхний өдөр-Гуравдугаар сарын 23-нд мэндэлжээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn