Бид тоймлоё, Та унш

2018.08.31 Баасан                                        21°C   2,473.65  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Хүнд цүнх үүрэх нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Нурууны хөгжил, биеийн өсөлтөд муу учир ОУ-д хүүхдийн цүнхэнд зориулсан стандарт байдаг.

Манайд стандарт бий юу?

Байхгүй. Гэхдээ зөвлөмж бий. Тодруулбал, цүнхний жин хүүхдийн биеийн дундаж жингийн 10%-с ихгүй байхаар тооцож, 2 үүргэвчтэй, элдэв тоноглол чимэглэлгүй байх ёстой.

Харин Америкт…

Бүр хэмжээг нь см-ээр заасан байна. Жнь: 1-р ангийн сурагч хамгийн ихдээ 1.2 кг, 6-10 см өргөн, 24-33 см өндөр цүнх үүрэх ёстой гэнэ.

Монгол хүүхэд хүчтэй

Манай улсын 1-р ангийн сурагч дунджаар 3.145 кг цүнх үүрдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ нь сургуулиудад хичээлийн хэрэгслээ хадгалах шүүгээ байдаггүй, яамнаас зөвшөөрөөгүй гарын авлага шахдагтай холбоотой гэнэ.


Хот хоорондын тээвэр ₮300-9500 нэмэгдлээ

Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж хот хоорондын зорчигч тээвэр 9/1-с ₮300-9500 нэмэгдэхээр боллоо. Орон нутгийн км-ээс шалтгаалж харилцан адилгүй ба Төв аймаг ₮300-р нэмэгдсэн бол Ховд аймгийн Булган сум ₮9500-р нэмэгдлээ.


Азийн наадам: Жүдо бөх

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай тамирчид нийт 13 медаль аваад байна. Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг мөн хүрэл медаль хүртжээ. Азийн наадмын жүдо бөх өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилнэ.


Америк, Хойд Солонгосын харилцаа муудсанд Хятадыг буруутгав

Учир нь Хятад мөнгө, шатахуун, бордоо, өргөн хэрэглээний бараа зэргийг Хойдод нийлүүлж, импортын 93%-г хангадаг байна. Энэ нь Хойдод үзүүлж буй Америкийн ЭЗ-н дарамтыг үр дүнгүй болгож байгаа гэнэ. Уг нь Америк Хойдтой сайн харилцаатай болж Өмнөд Солонгостой хийдэг цэргийн сургуулилтаа зогсоосон юм.


Герман дахь Эрдагоны алтан хөшөөг нураалаа

Хөшөөн дээр бичсэн ёс бус үгсээс болж Герман дахь Туркийн иргэд талцан эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тиймээс Висбаден хотын захиргаа хөшөөг буулгах шийдвэр гаргасан байна. Тэдгээр иргэдийн зарим нь Туркийн ерөнхийлөгч Эрдагоныг эх оронч гэдэг бол бусад нь дарангуйлагч гэж үздэг юм.

Таны сонорт


  Тогтсон усаар хүчтэй давхин гарснаар мотор хүнгэнэсэн дуутай болох эрсдэлтэй.

Сэтгэх цаг


Цагираг хэдэн талтай вэ?

/Өмнөх бодлогын хариу: Норсон шувуу/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр