Бид тоймлоё, Та унш


2019.04.26 Баасан                                              17°C   2,637.96  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё


Визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

Гэхдээ зөвхөн ОУ-ын хилийн боомтоос олгодог жуулчны J, бизнес B ангиллын визийн зөвшөөрөл, 1 болон олон удаагийн орох, гарах бизнес визийн зөвшөөрлийг 5/1-с цахимаар олгоно.

Зөвшөөрөл яаж авах вэ?

Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсийн ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтэрнэ. Ингээд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дараалалтай сайтар танилцаж цахим үйлчилгээг авах боломжтой.

Албаныхан танд 8 цагийн дотор хариу өгнө

Цахимаар ирсэн хүсэлтийг албаныхан хянаж ажлын 8 цагийн дотор дутуу болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг и-мэйл хаягаар нь мэдэгдэх юм. Дутуу баримтаа бүрдүүлэн Гадаадын иргэн харьяатын газарт биетээр болон шуудангаар илгээнэ. Ингээд ажлын 3-15 хоногт уг бичиг баримтын үнэн зөв эсэхийг нягталснаар таны хүсэлтийг шийдвэрлэх юм.


С.Зоригийн хэргийг шалгах Түр хороог байгууллаа

Түр хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 88.6%-н саналаар УИХ баталлаа. Түр хороонд Ж.Батзандан, Н.Энхболд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтжээ. Энэхүү түр хороо нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой баримт, материалуудыг судалж, хэргийг шийдвэрлэх явцад гэмт хэрэгтнүүдэд хүчээр ял тулгаж, эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох юм. Гэвч зарим гишүүд С.Зоригийн хэргээр далимдуулж улс төр хийж байна гэжээ.


Зогсоолыг чөлөөлөхгүй бол албадан буулгана

Чингисийн талбайн урд хэсгийн автомашины зогсоолыг өнөөдрийн дотор чөлөөлөхгүй бол албадан буулгана. Учир нь хотын дарга тус зогсоолын зөвшөөрлийг 4/23-нд цуцалж, иргэдэд зориулсан усан оргилуур барина гэж мэдэгджээ. Хэрэв UB констракшн ХХК өнөөдөр гэхэд зогсоолыг чөлөөлөхгүй бол албадан чөлөөлсөн зардлыг төлнө. Талбайн өмнөх 2.5 га зогсоол нь УБ банкны $8.6 саяын барьцаанд байгаа юм.


Путин, Ким Жон Ун нар анх удаагаа уулзлаа

Тэдний уулзалт 4/25-нд Оросын Владивосток хотод болж Хойдыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг ярилцлаа. Энэ үеэр Путин Хойдын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг мухардлаас гаргахад тусална гээд Америктай найрсаг харилцаатай байгааг нь дэмжсэн байна. Энэхүү айлчлал нь Ким Жон Ун Оросоос ЭЗ-ын тусламж авах зорилготой гэж ажиглагчид үзсэн ба Орос багахан санхүүгийн тусламж үзүүлж магадгүй гэнэ. Путин нь Ким Жон Унтай уулзсан 6 дахь удирдагч юм.


Өмнөд Солонгос Филиппинээс буцаагдсан хаягдлаа шатааж байна

Эхний ээлжид Пёнтэк боомт дахь 1200 тн, экспортлох гэж байсан 3400 тн хуванцар хаягдлыг шатааж байна. Энэ нь 1-2 сар үргэлжлэх ба 1 тэрбум воны өртөгтэй юм. Солонгосын нэгэн компани соруул, хэрэглэсэн живх зэрэг 6500 тн хаягдлыг 2018/7 сард Филиппин рүү илгээсэн ч ОУ-ын эсэргүүцэлтэй тулгарснаар буцаан татсан юм.

Таны сонорт


Image result for meat icon Нөөцийн мах худалдаалж буй цэгүүд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр