Бид тоймлоё, Та унш

2018.08.24 Баасан                                     24°C   2,469.36  Жаргал ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Гадаад үзэмжээр ялгаварлахын эсрэг өдөр
  • Д.Гантулгын шүүх хурал болно
  • МУИС-ын оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана

Чухлыг тоймлоё


Багш нар 9/3-с ажил хаяна

Яагаад?

Цалинг бодитоор нэмээгүй гэнэ. Тэд бүх ажилтны цалинг хамгийн багадаа 37.5%-р нэмэхийг шаардлаа. Уг нь багш, сувилагчийн цалинг ажлын ачаалал зэргээс хамаарч 8-30% нэмэх шийдвэр ЗГ гаргасан юм.

Эмч нар бодож байна...

Тэд ирэх 7 хоногт ажил хаях эсэхээ шийднэ. Учир нь, сувилагчийн цалинг 12-30% нэмсэн нь чамлахааргүй ч эмчийн цалинг хэзээнээс, яаж нэмэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Тойм

Тэмцэл, жагсаал цуглааны дүнд 4 жил хөдлөөгүй төрийн албаныхны цалин нэмэгдэхээр болсон. Гэвч 8-30% нэмэгдэл багш нарт хангалтгүй санагдлаа. Тэгвэл бүх багшийн цалинг 37.5-50% нэмэх санхүүгийн чадамж манай улсад бий юу?


Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчиллаа

Түүний айлчлал 3 хоног үргэлжлэх ба өчигдөр Гадаад харилцааны сайдтай хэлэлцээр хийж чөлөөт худалдааг эхлүүлэн, 2 орны худалдааг $15 тэрбумд хүргэхээр боллоо. Мөн Ерөнхийлөгчийн 2019 онд Хятадад хийх айлчлалын тухай ярилцав. Ван И Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр барих Төв цэвэрлэхийн нээлтэд 8/25-нд оролцоно.


Чуулган хуралдах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийдэхгүй

Энэ 7 хоногт тус хороог ээлжит бус чуулганы товийг тогтоохыг УИХ-ын дарга даалгасан. Гэвч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурлаа 2 ч удаа хойшлуулж, ‘чуулган хуралдах эсэхийг УИХ-ын дарга шийдэх ёстой’ гэлээ. Харин байнгын хороо АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэв.


Америк Хятадад татвар ногдууллаа

Хятадын ХАА-н багаж, мотоцикл, антен зэрэг 279 нэр төрлийн бараанд $16 тэрбумын татвар ногдууллаа. Хариуд нь Хятад Америкийн нүүрс, эмнэлэгийн багаж, автомашин, зэрэгт ижил татвар тавина гэв. Тэд өмнө нь харилцан $34 тэрбумийн татвар ногдуулсан ба цаашид Америк $200 тэрбум, Хятад $60 тэрбумын татвар ногдуулна гэжээ.Тэдний энэ үйлдэл 2020 оны дэлхийн ЭЗ-ыг 0.5%-р бууруулах магадлалтай гэнэ.


Ши Жинпин Хойд Солонгост айлчилна

Ким Жон Ун, Ши Жинпин нар харилцаагаа сайжруулахаар 9/9-нд Хойд Солонгост уулзахаар боллоо. Ингэснээр Хойдод 13 жилийн дараа Хятадын ерөнхийлөгч айлчлах юм. Ким энэ онд 3 удаа Хятадад айлчилжээ.

Таны сонорт


 Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн замыг 9/30 хүртэл хаана.

Өдрийн тойм Статистик


 

Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр