Бид тоймлоё, Та унш

2018.12.27 Пүрэв                                               -24°C   2,642.01  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг ШТС-ын бензин шаардлага хангасангүй

Шударга өрсөлдөөний газар ШТС-д шалгалт хийхэд Петровис, МТ, Шунхлай, Содмонгол, М-Ойл, Жаст ойл, Монсул, Синчи ойл, Ойн бирж зэрэг компаний АИ-92, 80 бензин октандаа хүрээгүй байна.

Чанаргүй бензин эвдэрхий машин!

Дээрх ШТС-ын бензинээс марганц зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ. Энэ нь машины эд ангид муугаар нөлөөлж, агаарт цацагдан байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.

Ямар арга хэмжээ авсан бэ?

Тус бүрд нь ₮9 хүртэлх саяар торгосон. Тодруулбал, шаардлага хангаагүй бензинтэй ШТС-ыг ₮9 сая, дутуу шахсан Масло ХХК-г ₮5 саяар торгожээ. Мөн зохиомол хомстол үүсгэсэн асуудлаар 73 ШТС-д шалгалт хийж, нийт ₮55 саяын торгууль ногдуулсан байна. Хэрэв эдгээр компаниуд алдаагаа дахин давтвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах гэнэ.


Тавантолгойг түшиглэн цахилгаан станц барина

Уг цахилгаан станцыг барих асуудал 5 жил яригдсаны эцэст 2023/6 сард ашиглалтад оруулахаар ЗГ шийдвэрлэлээ. Цахилгаан станц баригдсанаар жил бүр гадагшаа урсдаг $200 саяыг дотооддоо авч үлдэх гэнэ. Учир нь Оюутолгой хэрэгцээт эрчим хүчээ 100% Хятадаас авдаг юм. Станцын барилгын ажил 2020 онд эхлэх бөгөөд ирэх жилээс Оюутолгой эрчим хүчнийхээ 20%-г дотоодоос авах юм байна.


Бөхийн холбооныхон "сайндав"

Хоёр толгойтой болоод байсан бөхийн холбоо эв зүйгээ олж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Ингээд шүүхээр ялсан талд элдэв маргаангүйгээр Бөхийн өргөөг шилжүүлэхээр тохиролцжээ. Мөн Бөхийн өргөөнд 2 ижил өрөө тохижуулан Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарыг хамтад нь ажиллуулах гэнэ. Гачууртын Л.Чинбат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын тамга тэмдэг булаацалдсан гомдол шүүхээр хэлэлцэгдэж байгаа юм.


Мексикийн хил дээр дахин хүүхэд амиа алдлаа

Амиа алдсан 8 настай Гватемалагийн дүрвэгч хүү Мексикийн Аламогордо хотын эмнэлэгт ханиалгаж халуурах шинж тэмдэгтэй иржээ. Улмаар эмч нар түүнд амоксициллин, ибупрофен бичиж өгөөд явуулсан байна. Гэвч тэрээр орой нь бөөлжсөн байдалтай дахин эмнэлэгт ирээд удалгүй нас баржээ. Гэхдээ энэ нь анхных биш бөгөөд 12/6-нд мөн хил дээр Гватемалагийн 7 настай охин олон хоног өлсгөлөн байсны улмаас элэгний дутагдалд орж амиа алдсан юм.


Тайландын шинэ жилийн бэлэг “мариухан”

Эмчилгээний бичигтэй мариухан биедээ авч явах, өндөр хяналт дор тарих, худалдах зэргийг хуулиар зөвшөөрлөө. Үүнийгээ ЗГ нь шинэ жилийн бэлэг гэсэн бөгөөд ийнхүү Тайланд эмчилгээний мариуханыг зөвшөөрсөн Зүүн өмнөд Азийн анхны улс боллоо. Эмчилгээний мариуханыг архаг өвчин, химийн эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжих үед болон саажилт, унадаг өвчтэй хүмүүст хэрэглэдэг байна.

Таны сонорт


Image result for house iconБогдын музейг 12/29 хүртэл хүүхэд, хөгшдөд үнэгүй үзүүлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр