УОК-ын Шуурхай штабаас дөнгөж сая /03.26/мэдээлэл хийлээ. УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал " Дэлхий дахинд байгаа 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газраараа дамжуулж өгсөн байгаа.  Иргэдээ татан ажиллагаа зөвхөн манай улсад хийгдээгүй. Бүх улс орон гадаад оронд суугаа иргэдээ татан авч байна. Жишээлбэл, Австралийн Засгийн газраас Монгол Улсаас иргэдээ татаж авах хүсэлтээ гаргаснаар өнөөдөр өглөө зургаан иргэнээ татаж авсан. Мөн энэ амралтын өдөр БНСУ-ын Засгийн газар манай улсад байгаа иргэдээ татан авна. Нийт 200 гаруй солонгос иргэн эх орон руугаа буцна гэв.

Ингээд ирэх дөрөвдүгээр сарын эхээр гурван чартер нислэг хийхээр төлөвлөсөнөө танилцуулав

Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ. БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэж байгаа нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 4805 иргэний 50 гаруй хувь нь БНСУ-д байгаа монголчууд байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон байна. Тусгаарлалтад байх хугацааг сунгах эсэх асуудлыг ярьж байгаа. Дөрөвдүгээр сарын гурван нислэгээр ирж байгаа иргэдийг хамгийн багад нь 21 хоног тусгаарлана. Тэд 21 хоногийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлагатай. Төлбөр төлсөн эсэхийг харгалзан үзэж, онгоцонд суулгана. " гэлээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр