УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлана. Тиймээс өнөөдөр /05.13/ чуулган хуралдаж байна.  Өнөөдрийн хуралдааны эхэнд  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санал хэлэв.  Тэрээр “Чуулган завсарлахаас өмнө "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх зайлшгүй шаардлага байна. Трейдер компаниудтай холбоотой асуудал шалгалтын дүнгээр тогтоогдсон. Үүнийг олон нийт ил болгох шаардлагатай гэж Засгийн газар үзсэн.  Чуулган хаахаас өмнө энэ асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулна уу. Эсвэл харьяаллын байнгын хороодод танилцуулах ёстой юм уу, Засгийн газраас нээлттэй болгох юм уу. Энэ саналыг би гурав дахь удаагаа хэлж байна гэхэд  УИХ-ын дарга Г.ЗанданшатарЦаг гарвал баасан гаригийн чуулганы хуралдааны мэдээллийн цагийн үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг сонсох эсэх асуудлыг УИХ-ын Тамгын газар ярилцаад хариу өгье” гэсэн юм.

Эх сурвалж:www. udriintoim.mn М.Өнөр