“Нарантуул" олон улсын худалдааны төвийн үүсгэн  байгуулагч Ш.Сайхансамбуу захаа зарсан бололтой.  Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Нарантуул худалдааны төв сайн хүмүүсийн мэдэлд очсон, санаагаа бүү чилээ" хэмээн нийтэлжээ.  Захын түрээслэгчид жилийн дөрвөн улиралд хүнд нөхцөлд ажилладаг, битүү зах болгох талаар анхаардаггүй гэх мэтээр шүүмжлэх хүн олон байдаг. Мөн түүнд хандаж, гомдол санал байнга илгээдэг. Тэгвэл Ш.Сайхансамбуу уг захтай хамааралгүй болсон бололтой. Харин шинэ эзэн нь хэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр