Бид тоймлоё, Та унш

2020.02.20 Пүрэв                                                   Image result for sun snowing icon -12°C  2,758.39  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Орон нутгийн замыг хаах уу? 

Улсын онцгой комиссын шийдвэр гараагүй. Гэхдээ 6 аймгийн Засаг дарга 2/21-27 хүртэл зам хаах захирамж гаргаад байна.

Зам хаах аймгууд: 

Дорноговь, Ховд, Говь-Алтай, Увс, Дундговь, Архангай аймгууд замаа Баасан гарагаас хаана. Гэхдээ Улсын онцгой комисс өнөөдрийн хурлаараа зам хаахгүй гэж шийдвэрлэвэл Засаг дарга нарын захирамж хүчингүй болно.

Хийморийн овоо руу гарахыг хориглоно

Хөл хорио тогтоосон учир Алтан-Овоо, Хийморийн овоо, Хамрын хийд, Цагаан хайрхан, Могойтын рашаан, Төвхөн хийд зэрэг газар руу зорчих хөдөлгөөнийг 4/1 хүртэл зогсоосон юм. 


Хөл хорионы хугацааг сунгалаа 

ЗГ-аас коронавирустэй холбоотой тогтоосон хөл хориог 4/1 хүртэл сунгалаа. Энэ хугацааны хичээлийг 4, 5-р сард Даваа-Бямба гарагт хичээллэж нөхөх юм. Ийнхүү хөл хориог сунгасан ч сурагчдын амралт хойшлохгүй ба цэцэрлэг болон 1-5-р анги 6/1, ахлах анги 6/8-нд амарна.


Их Британи цагаачлал олгох шинэ систем нэвтрүүлнэ 

Уг систем нь цагаачдын боловсролын түвшин, ур чадвар зэргийг 0-20 оноогоор үнэлнэ. Ингэснээр сайн оноотой цагаачдыг жилд ₮70-90 саяын цалинтай ажилд авах юм. Шинэ систем 2021 оноос хэрэгжих ба үүний ачаар дэлхийн шилдэг боловсон хүчнийг Их Британид цуглуулах гэнэ.


Коронавирусийн тархалт буурч байна

Өчигдрийн байдлаар коронавирусээр 75213 хүн халдварлаж, 2009 нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-ын мэдээлснээр халдварын тархалт Хятадад буурч байгаа ч бусад улсад ихсэх магадлалтай гэнэ. 

Таны сонорт


Related image Хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгч 11 компанийн логоны үүсэл.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр