1. Шотландын Эдинбург – Шинэ жилийн парад

Шотландад шинэ жилийн үдшийг гурван өдөр дараалан тэмдэглэдэг бөгөөд 12-р сарын 30-нд 8000 хүн галт бамбар бариад Парламентийн талбайгаас Калтоны толгод хүртэл алхдаг байна. Жагсаалын тэргүүн эгнээнд бөмбөрчид, бишгүүрчид ёслолын алхаагаар явдаг байна. Энэхүү үдэш Шотланд виски шимж үндэсний хөгжим, бүжиг бүжиглэн хөгжилддөг үдэшлэгт очих хэрэгтэй. Урд оройн вискинд толгой чинь өвдөөгүй бол нэгдүгээр сарын 1-нд болох баярын сүүлийн үдэшлэгт оролцож болно. Болж өгвөл хотоос зайдуу Фортын тохион харзны усанд болдог Лүни Дүк арга хэмжээнд оролцоод үзэх хэрэгтэй.

Image result for Hogmanay in Edinburgh

  1. Испани – Усан үзэм идэх

Шинэ он гарах хүртэлх сүүлийн 12 секундэд 12 ширхэг усан үзэм идэх нь Испаний шинэ жилийн үдшийн өвөрмөц онцлог юм. Энэ нь харагдаж байгаагаасаа хэцүү. Хэрвээ амжиж идэж чадвал тэр жилдээ эд баялгаар хангалуун байна хэмээн бэлгэддэг аж. Уг арга хэмжээ Мадрид хотын Пуерта Дэль Сольд зохиогддог бөгөөд 12 ширхэг усан үзмийг он солигдох мөчийн цагийн зүүний цохилт бүрээр Испани дарсаар даруулан идэж дуусгах ёстой байдаг байна. Үүний дараа үдэшлэгийг үргэлжлүүлэх эсвэл шөнийн цэнгээний газар өглөө болтол бүжиглэхээр  хотын зүг хөдлөх хэрэгтэй.

Image result for Eating Grapes in Spain

  1. Дани- Аяга хагалах

Бусдын байшин луу юм шидэх нь таатай зүйл биш ч Данид жил бүрийн шинэ жилийн үдэш айлууд хагархай аяга, тавганд дарагддаг байна. Даничууд  энэ үдэш найз нөхөд, гэр бүлийнхээ байшингийн урд хаалга руу аяга, таваг шиддэг уламжлалтай бөгөөд маргааш өглөө нь хамгийн их хагарсан аягатай айл хамгийн алдартай нь гэж үздэг байна.

Image result for Smashing Plates in Denmark

  1. Бразил- Долоон давлагаанд зогсох

Өвлийн дунд сарын Рио Де Жанерогын дулаан уур амьсгал, баярын арга хэмжээнүүд ялангуяа Коракабана далайн эрэг дээрх уламжлалт үйл ажиллагаа нь Бразилд шинэ оноо угтах нэгэн өвөрмөц арга хэмжээ болдог. Тэд далайн долоон давлагаанд зогсох нь ирэх жилдээ аз одтой байхыг бэлгэддэг аж. Энэ үеэрээ цагаан хувцас өмсөөд цэцгийн баглааг далайд шидвэл илүү азтай байна гэж үздэг юм байна.

Image result for Jumping Seven Waves in Brazil

  1. Эстони – Тогтсон цагуудад хооллох

Шинэ оноо Эстонид гаргах хэрэгтэйн нэг шалгаан бол Эстоний нийслэл Таллин хотын гайхалтай үзэсгэлэнтэй байдал, дээр нь шинэ жилийн соирхолтой уламжлал юм. Шинэ жилийн энэхүү үдэш Эспоничууд өөрсдийн азын тоо болох долоо, ес, арван хоёр цагуудад ихээхэн хэмжээний баярын зоог барьдаг бөгөөд ирэх жилдээ царцуулах их хүч чадал хуримтлуулдаг хэмээн бэлэгшээдэг байна. Ингэхдээ тавгандаа бага зэрэг хоол үлдээх нь өвөг дээдсийнхээ сүнсийг хооллодог гэж үздэг аж.

Image result for Feasting Seven, Nine, or 12 Times in Estonia

  1. Япон- 108 удаа хонх дуугаргах

Японд Шинэ оны үдшийг Буддын сүмийн хонх цохин тэмдэглэдэг. Тэнцүү тоогоор зуун удаа биш заавал 108 удаа дуугаргах нь муу муухай санаа бодлыг сарниулдаг ажээ. Буддын шашинд 108 тоог хүний хүсэл шунал, зовлон зүдгүүрийн тоо хэмээн үздэг байна. Хэрэв Токиод шинэ оноо гаргахаар төлөвлөсөн бол Зожожи сүмийн мөргөлд оролцох хэрэгтэй.

Image result for ringing bells 108 times in japan

  1. Бахамын арлууд – Жункану карнавал

Нийслэл Нассауд Боскийн өдөр болон шинэ жилийн баяраар зохиогддог Жукану карнавал нь Бахамд ирэх жуулчдын заавал үзэх ёстой арга хэмжээний нэг юм.  18 зууны сүүлчээр боолуудын тэмдэглэж эхэлсэн тус баярын жагсаал өдгөө арлын найр наадмын чухал хэсэг болжээ. Өглөөний 10 цаг хүртэл үргэлжлэх энэхүү жагсаалд хөгжимчид бүрээ, бөмбөр тоглож  сайхан хувцастай бүжигчид олны нүдийг хужирладаг ажээ.

Image result for junkanoo girls

Эх сурвалж: Oyster