Бид тоймлоё, Та унш

2020.03.09 Даваа                                                    -8°C  2,764.27  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Зээл тэглэх мода дэлгэрэв 

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ баталбал 14413 иргэний ₮16 тэрбумын зээлийн заримыг хөнгөлж, чөлөөлнө.

Ямар хүний зээлийг тэглэх вэ? 

Эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж, НДШ төлсөн бол тэглэж, тухайн иргэн нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан бол зээлийг хүчингүй болгоно. Харин 3 жил ажилласан бол зээлийн 50%-г хөнгөлнө.

Зээлтэй томчууд… 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Х.Баделхан, Л.Энхболд, Д.Ундраа шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга Г.Занданшатар зэрэг “томчууд” зээлтэй байна. Товчхондоо эдгээр хүмүүсийн ихэнх нь дээрх шаардлагыг биелүүлсэн тул зээл нь тэглэгдэнэ гэсэн үг. Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн нэрсийг энд дарж үзнэ үү.


Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

ЦУОШГ-ын мэдээлснээр гол мөрний мөсний зузаан 5-45 см нимгэрээд байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг зөвлөж байна.


Коронавирус хэнийг ч ялгахгүй!

Коронавирус хүүхдүүдэд шинж тэмдэггүйгээр халдварлаж байгааг тогтоожээ. Гэхдээ маш хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа ба нийт халдвартай хүмүүсийн 2.1% нь 15-аас доош насныхан байна. Өчигдрийн байдлаар 99 улсад нийт 101.927 халдвар бүртгэгдсэн бөгөөд Италид 148, Солонгост 40 хүн нас барж, Ираны парламентын гишүүдийн 8% нь өвчилжээ.


Хүүхдээ хулгайлсан нь, 

Арабын Эмиратын ерөнхий сайд Мохаммед 2 хүүхдээ Англи, Дубайгаас хулгайлсан болохыг Их Британий шүүх тогтоожээ. Шүүхийн мэдээлснээр 34 настай Латифа, 38-тай Шамса нар одоо Мохаммедын гэрт хоригдож байгаа гэнэ. Арабын хуулийн дагуу уг үйлдэл нь хууль зөрчөөгүй ба Английн хүний эрхийн байгууллагууд Мохаммедыг шийтгэхийг шаардаж байна. 

Таны сонорт


2020 оны шилдэг зургууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр