Бид тоймлоё, Та унш

2020.02.05 Лхагва                                          -12°C 2,752.32 Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё 


НӨАТ-ыг буцаалтыг Даваа гарагаас олгоно 

912 мянган иргэний ₮148 тэрбумын НӨАТ-ын буцаалтыг 2/10-аас олгоно. Гэхдээ эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 996 иргэний ₮2 тэрбумын буцаалт орохгүй ба эдгээрийн дийлэнх нь иргэдэд өгөх ёстой баримтыг бүртгүүлсэн үйлчилгээний байгууллагын ажилтнууд байгаа юм. 

НӨАТ-ын шинэчлэл 

Энэ оноос НӨАТ-ын буцаалтыг улирал болгон олгох ба 4, 7, 10, 1-р саруудад олгоно. Мөн буцаан олголтын мөнгөөрөө төрийн үйлчилгээний төлбөрөө төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлэх гэнэ. 

Эрсдэлтэй гэж үнэлэгдсэн иргэд яах вэ?

Татварын ерөнхий газарт хандан баримтынхаа мэдээллийг нотолсноор буцаалтаа бүрэн авах боломжтой. Хэрэв баримтын мэдээлэл нь шалгуур хангахгүй бол буцаан олголтыг цуцлах юм.  


Цагаан сараас өмнө тэтгэврийн зээл олгоно 

Тэтгэврийн зээл болон зээлгүй ахмадуудад үнэт цаас олгох журмыг ЗГ хэлэлцэж байна. Энэ жилээс эхлэн тэтгэврийн зээлийг жилд 1 удаа 6 хүртэлх сараар олгохоор болсон юм. Мөн зээлийн хүү 6%-с дээшгүй байхаар тооцсон ба одоогоор уг асуудлыг банкуудтай тохиролцоогүй байна. Тэтгэврийн зээлийн хүү өмнө нь жилийн 12-18%-н хүүтэй байжээ. 


МСҮТ-ийн тэтгэлгийг нэмлээ 

МСҮТ-ийн суралцагчдад олгох тэтгэлгийг ₮100 мянгаар нэмэгдүүлж, ₮200 мянга болголоо. Тэтгэлгийг 45 хүртэлх насны зөрчил гаргаагүй, ирц нь 75%-с дээш суралцагчдад олгох юм. Мөн ажил олгогчийн захиалгаар МСҮТ-д суралцаж буй залуус тэтгэлэг авна. 


Коронавирусийн тархалт нэмэгдсээр байна

Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 20 мянга давж, 426 хүн нас барж, 653 хүн эдгэрээд байна. Мөн Хонг Конгт анх удаа коронавирусийн халдвараар 1 иргэн нас барсан ба дэлхийн дахинд шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм.

Таны сонорт


Related image Утсаа хэрхэн минималист болгох вэ? 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр