Бид тоймлоё, Та унш

2019.11.04 Даваа                                                    3°C 2,701.17 Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Дуулиант хэрэг шүүхээр шийдэгдлээ 

60 тэрбумын схемийг гаргасан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт тус бүр 4 жилийн ял оноолоо. Гэвч тэд давж заалдана гэсэн ба 60 тэрбумын схем хэрэгжсэн эсэх нь одоо ч тодорхойгүй байна.

Эвлүүлэг, Схем хэрэгжээгүй… 

60 тэрбумын бичлэг 2016 онд нийтэд дэлгэгдсэнээс хойш хэрэг өнөөдрийг хүртэл прокурор руу хэд хэд буцаагдаж, хууль хяналтын байгууллагууд эхэндээ эвлүүлэг гэх дүгнэлтийг гаргасан юм. Улмаар УИХ-ын 5 гишүүн тэмцсэний эцэст бичлэгт яриа нь бичигдсэн М.Энхболд 1/29-нд УИХ-ын даргаас огцорсон юм.

Тойм 
Төрийн албыг үнэлж буй хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 4 жил дуншсаны эцэст үнэн болох нь тогтоогдож, схемийг гаргасан этгээдүүд ял авлаа. Харин одоо МАН-ын дараагийн дуулиант хэрэг ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлыг татаж байна.


Кибер арми 

Манай улсад дэлхийн дунджаас 8-15 дахин их кибер халдлага гарч байгаа учир кибер цэргийг байгуулахаар боллоо. Жнь: 10/29-нд цахим гэмт хэрэг үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй 800 гаруй Хятад иргэнийг баривчилсан юм. Улмаар 783 хүнийг нь албадан гаргасан ба хэргийг зохион байгуулсан Монголын 1, Хятадын 4 иргэнийг саатуулаад байна.


Ёс зүйгүй дарга 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Кореан Эйр-ын онгоцны үйлчлэгчийн бүсэлхийд хүрч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдлоо. Түүнийг Солонгосын цагдаа баривчилсан ч ОУ-ын конвенцын дагуу сулласан байна. Гэвч тэрээр Солонгост дипломат ажлаар ирээгүй тул суллах ёсгүй байсан гэж Солонгосын цагдаа нар үзжээ. Д.Одбаяр суллагдсан даруйдаа Сингапур руу ниссэн юм.


Шүүхийн шинэчлэл

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөллөө. Ийнхүү дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгийг гишүүнээр томилж, ШЕЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Н.Лүндэндорж нь 2013 оноос хойш ШЕЗ-ийн даргаар ажилласан юм.


Жамму Кашмир муж Энэтхэгийн бүс боллоо

Камшир мужийн Энэтхэгийн эзэмшил хэсэг Жамму Кашмирыг албан ёсоор бүс нутаг болголоо. Ингэснээр тус мужийг Шинэ Дэли хот захирах юм. Мөн автономит эрхийг нь хассан учир өөрсдийн ЗГ, төрийн далбаа, гадаад харилцаа, батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлэх эрхгүй болж байна.

Таны сонорт


Диатезтай хүүхэдтэй эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр