Испанийн сэтгүүлч Альфонсо Мерлос тун эвгүй байдалд оржээ. Тэрбээр гэрээсээ шууд эфиртэй холбогдож цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байж.

Гэтэл араар нь нүцгэн бүсгүй хурдан алхлаад өнгөрч буй нь дэлгэцэнд тусчээ. Нүцгэн бүсгүйг харсан харилцагч нь хэсэгхэн зуур амаа ангайлган алмайрах нь үзэгчдийн инээдийг эрхгүй төрүүлсэн гэнэ.

Хожим нь Мерлосын араар шогшсон бүсгүй бол түүний эхнэр Марта Лопес биш цагтаа Marca спортын сонинд ажиллаж байсан Алексиа Ривас гэдгийг тогтоосон байна.

Энэ явдлын дараагаар Испанийн хэвлэлүүд нэг хэсэгтээ энэ элдэвтэй явдлын талаар ярьж бичиж, сэтгүүл сонины нүүрээ чимжээ. Хэдхэн хоногийн дотор энэхүү бичлэгийг сая гаруй үзсэн байна.

Р.Гэгээ