Улаанбаатар-Дархан  чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс эхэлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар таван багц дээр ажил хийгдэхээс 2,4 багц таг зогсчихсон байдалтай байгаа аж.Тэгвэл өнөөдөр /05.22/ Дарханы замд хохирсон иргэд хохирлоо Зам тээврийн хөгжлийн яамнаас төлүүлэх анхны шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн.

Гэсэн ч  хуралдааныг зургадугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулжээ. Учир нь Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн осол болон амь насаа алдсан хүмүүсийн тоо баримтыг шүүх хянан шалгахаар болжээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр