Бид тоймлоё, Та унш

2019.01.14 Даваа                                                         -18°C   2,666.72  Нас уртасна

Чухлыг тоймлоё


Шөнөөр хуралдсан чуулганы шийдвэр

Чуулганы хуралдаан 40 гаруй хоног тасалдсаны эцэст Пүрэв, Баасан гарагт үүр цайтал хуралдаж, сайдын томилгоо, гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ.

Ч.Улаан 5 дахь удаагаа сайд боллоо

2 сар гаруй хугацаанд эзгүй байсан ХХААХҮЯ-ны сайдын сэнтийд Ч.Улаан 94%-н саналаар заларлаа. Тэрээр 1996 оноос УИХ-д сонгогдож байгаа ба энэ хугацаанд Сангийн сайдаар 3 удаа, Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашсан юм.

М.Энхболдыг огцруулах асуудал юу болов?

Энэ 7 хоногт шийдэгдэнэ. Ямартай ч анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороо дэмжсэн. Харин ЖДҮ-н зээлийг хууль бусаар авч мөнгө угаасан гэх Г.Солтаныг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ. Энэ удаад “гүргэр” даргыг мултлах хуулийн төсөл гацахгүй л гэж найдъя.


Монголын паспорт хэр хүчирхэг вэ?

Ненли судалгааны байгууллага энэ оны дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспортыг тодрууллаа. Жагсаалтын 1-т 190 орон руу визгүй зорчдог Япон, 2-т 189 орон руу зорчдог Өмнөд Солонгос, Сингапурын паспорт бичигдсэн байна. Манай улс 61 орон руу визгүй зорчдог учир Армен, Бенин, Энэтхэг, Мороккотой хамт 79-т бичигджээ. Харин хамгийн сүүлд 30 орон руу визгүй зорчдог Иран, Афганистаны паспорт орсон байна.


Махаа нөөцөлбөл үнэ тогтворжино

Махны үнэ тэнгэрт хадсан нь ханш, шатахууны өсөлт, мах бэлтгэл, нөөц бүрдүүлэлт сул байгаатай холбоотой ба экспорт нөлөөлөөгүй гэж албаныхан хэллээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд махны үйлдвэрүүдээ хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж мах хангамж, нөөцийг бүрдүүлснээр үнэ тогтворжих гэнэ. Мөн дотоод хэрэгцээндээ тулгуурлан махаа экспортлох, экспортлогч ААНквот тогтоох, нөөц бүрдүүлж УБ-т хөнгөлөлттэй үнээр борлуулах санал гаргав.


Давсанд дуртай Монголчууд

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээний 2-р шатыг хэрэгжүүлэхээр боллоо. Учир нь манай улсын иргэдийн давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их байгаа юм. Хоногт 5 гр давс хэрэглэх нь хамгийн тохиромжтой бөгөөд үүнээс хэтэрвэл хеликобактери үүсэх таатай орчин бүрдэж, бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэж, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг гэнэ.


Энэтхэгийн хөгшчүүл үхэртэй хамт амьдарна

Тус улс үхрийг дээдэлдэг учир хөгширсөн үхрээ хүнсэнд хэрэглэлгүйгээр асрамжийн газар аваачдаг гэнэ. Өндөр настнууд ч мөн адил улсын асрамжид очдог учир ЗГ нь тэднийг хамтад нь байлгах 18 акр хэмжээтэй асрамжийн газар барина гэж мэдэгдлээ. Гэвч зарим хүмүүс уг шийдвэрийг үхэр тэжээх ажилчдын оронд настай хүмүүсийг ашиглах арга хэмээн үзэж байна.

Таны сонорт


See the source imageУсалгаа хэтэрсэн цэцгийг арчлах тухай.

Өдрийн тойм Статистик



Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр