Бид тоймлоё, Та унш

2018.08.13 Даваа                                          26°C   2,455.99 Хэрүүл тэмцэл ирнэ


Чухлыг тоймлоё


Сайд Ж.Бат-Эрдэнэ багаараа ажлаас чөлөөлөгдлөө

Зам тээвэр хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар болон бусад албадын дарга нарыг ажлаас нь чөлөөлж буйг ЕС У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Учрыг ЕС хэлэхдээ...

Яамны газрын дарга нар ажил дээрээ архидан согтуурч, муудалцан нэгнээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Мөн Ням гарагийн үүрээр Дорноговь аймгийн нутагт үер бууж, суудлын галт тэрэг осолдож, иргэд гэмтэж шархдсан. 2 хүний биеийн байдал хүнд байна. Манай ЗГ сахилга хариуцлагатай, шударга,  ёс зүйтэй байх ёстой гэсэн юм.

Эмгэнэл илэрхийлээд, уучлалт хүсэв

Талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, Монголын нийт ард түмнээс ЕС У.Хүрэлсүх уучлалт хүссэн юм. Мөн тэрээр ажлаас чөлөөлөгдөж буй сайд, дарга нар өргөдлөө өөрсдөө өгсөн гэдгийг нэмж хэлсэн юм.

Дараагийн сайд...

УИХ-ын чуулганаар дараагийн сайдыг томилох хүртэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ-ны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.


Нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөнө

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН, ХҮН, АН зэрэг нийт 13 нам өрсөлдөхөөр боллоо. Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ыг бүртгэхээс татгалзжээ. Учир нь тус нам 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.  Нөхөн сонгуульд нэр дэвшигчид ирэх сарын сүүлээр тодорно.


Америк хоригоо цуцлахыг Хойд Солонгос шаардаж эхэллээ

Америк болон тэдний холбоотнууд өмнөх ЗГ-ын хоригыг хэрэгжүүлсээр байвал бид цөмийн зэсвгээ устгах бус, сайжруулах арга хайна гэж Хойдын гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Сануулбал, өнгөрсөн 6 сард Сингапурт Трамп, Ким Жон Ун нар уулзан Хойд Солонгос цөмийн зэсвгээ устгана, Америк үүнд нь тусална гэж тохиролцсон юм.

Таны сонорт


 Бариу дотуур хувцас эрчүүдийн бэлгийн эсийг сулруулдаг.

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр