Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны Академи  2020 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтны нэрийг өнөөдөр орон нутгийн  11.00 /манайхаар 18.00/ цагт зарлав. Шведийн төв банкны санаачилгаар 1969 оноос жил тутам олгож байгаа уг шагналын 2020 оны эзнээр Америкийн эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нар тодорлоо. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас баасан хүртэл өдөр бүр Нобелийн шагналтнуудын нэрсийг  салбараар нь Анагаах ухаан, Физик, Хими, Утга зохиол, Энхтайвны гэж нэг нэгээр нь зарлаж олон нийтэд сонордуулсан.  Өнөөдөр зургаа дахь салбарын Нобелийн шагналтны нэрсийг зарласнаар уг шагналын эзэд отголж байгаа юм. 1969 оноос  хойш Эдийн засгийн Нобелийн шагналыг эдийн засгийн шинжлэх ухааны 53 эрдэмтэн хүртжээ.  Дашрамд сонирхуулахад, энэ салбарт хамгийн залуудаа Нобелийн шагнал авсан эрдэмтэн нь Эстер Дуфлот /2019 он/ бөгөөд тухайн үед 46 настай байсан бол шагнал хүртэгсдийн хамгийн ахмад нь 2007 оны шагналт 90 настай Леонид Гурвич байв. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын мөнгө -10 сая крон /950 мянган евро/-ыг Нобелийн сангаас бус Шведийн төв банк жил бүр гаргадаг.