Б.ГАЛ

Санжийн Баяр Англид Элчин сайдаар томилогдож, энэ сарын 1-ний өдөр Хатан хаанд итгэмжлэх жуухаа өргөн барьсан. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-наас эхлэн хоёр дахь өдрөө С.Баярыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Англи дахь Монголын ЭСЯ-ны гадаа болж байна. Жагсаж буй иргэд Англид амьдардаг манай улсын иргэд бөгөөд анх хоёр хүнтэй эхэлсэн бол одоо тавуулаа болжээ. Дөрвөн Монгол, нэг Английн иргэн байгаа ажээ. Тэд цахим хуудастаа “...Эсэргүүцлийн жагсаалын 2 дахь өдөр. Хоёроос дөрөв болон үржлээ. Цаашид ч улам олшрохоор болж байна. Шинэ ардчилалд шударга лидерүүд хэрэгтэй боллоо” гэж бичсэн байна. Гуравдугаар сарын 8-нд анх жагсахад нь Элчин сайд С.Баяр тэднийг хүлээж авч уулзна гэжээ. Гэсэн ч өнөөдөр сураггүй байгаа юм байна. Харин ЭСЯ-ны байрны цонхоор нэгэн ажилтан нь нутаг нэгтнүүдийнхээ бичлэгийг хийж баримтжуулж авчээ.

Уг жагсаалыг дэмжиж буй монголчууудын тоо өсссөр байгаа бөгөөд Англи дахь монголчууд ч нэгдэхээ илрэхийлцгээж байгаа юм байна.

Эх сурвалж: www.udriintoim.mn