ЭМЯ-наас /05.22/ мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, харин нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан.Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм. Мөн өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.  Дэлхийн хэмжээнд энэ халдвараар 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр