Коронавирусын халдвартай холбоотойгоор ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улс коронавирусын 10 тохиолдол бүртгэгдсэн улс орон болж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй гэнэ.

Дотоодын сэжигтэй тохиолдлын тухайд Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.

Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна.

Мөн Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас иргэд нэлээд орж ирж байгаа.

Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж буй үйл ажиллагаатай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэлээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn