Бид тоймлоё, Та унш

2019.09.19 Пүрэв                                                  18°C  2,669.57  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё 


Газрын тосны үйлдвэрийн халдлагыг Иран хийсэн гэв 

Саудын Арабын газрын тосны 2 үйлдвэрт 9/14-нд гарсан халдлагыг Ираны цэргийн баазаас хийсэн гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэвч Ираны тал “Америк баримт нотолгоогүй гүтгэлэг явуулж байна” гэж үзжээ.

Яагаад Иран халдлага үйлдэнэ гэж? 
Дээрх халдлагаас болж дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд өдөрт 5.7 сая баррелийн алдагдал үүссэн юм. Учир нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 12%-г Саудын араб, 18%-г Америк, 4%-г Иран нийлүүлдэг байна. Гэвч Америк 2018/8 сард Ираны газрын тосны экспортод хориг тавьснаас болж ЭЗ нь хүндэрсэн юм.

Монголд бензиний үнэ нэмэгдэх үү? 
Маш өндөр магадлалтай. Учир нь дэлхийн газрын тосны 30 гаруйг %-г бүрдүүлдэг 3 улсын зөрчилдөөнөөс болж газрын тосны үнэ 19%-р өсөж баррель нь $71.95 болоод байна. Хэдийгээр одоогоор бензиний үнэ нэмэгдээгүй ч газрын тосыг тойрсон асуудал энэ хэвээр үргэлжилбэл Монголд байтугай дэлхийд үнэ нь өсөх юм.


Гурилын үнэ өсөхгүй

Улаанбуудайн урамшууллыг тн тутамд ₮100 мянга болгосон учир гурилын үнэ өсөхгүй гэж ЗГ-аас мэдэгдлээ. Хэдийгээр энэ жил хур бороо ихтэй байснаас үүдэн ургац алдах төлөвтэй байгаа ч 420 мянган тн буудай хурааж, гурилын хэрэгцээг дотоодоос хангах гэнэ. Энэ сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт 4%, төмс, хүнсний ногооны хураалт 22%-тай байна.


Украин руу визгүй зорчдог боллоо 

Монгол Украины бүх төрлийн паспорттай иргэд 90 хоног харилцан визгүй зорчдог боллоо. Ингэснээр манай улсын иргэд 24 улс руу визгүй зорчдог болж байна. Хамгийн сүүлд буюу 2/1-нд бүх төрлийн паспорттай иргэд Узбекистан руу 30 хоног, 6/2-с дипломат болон албан паспорттай иргэд Армян руу мөн 30 хоног визгүй зорчдог болжээ. 


Оросын биологийн лабораторид дэлбэрэлт болжээ

Новосибирскийн Вектор биологийн лабораторийн хяналтын өрөөнд дэлбэрэлт болж, 1 хүн түлэгдсэн байна. Тус лабораторид аюултай халдварт өвчний вирусийг хадгалдаг боловч дэлбэрэлт гарсан өрөөнд биологийн аюулт материал байгаагүй гэнэ. Халдварт өвчний вирус нь 100-с дээш градуст л үхдэг ба дэлбэрэлтийн улмаас орчинд тархах аюултай юм.


Индонез охидын гэрлэх насыг 19 болголоо

Гэрлэлтийн шинэ хуульд охидын гэрлэх насыг 19 болгон нэмснээр бага насны охидыг хүчээр гэрлүүлэх явдал багасах гэнэ. Өмнөх хуулиар охид 16, хөвгүүд 19 насандаа гэрлэхийг зөвшөөрдөг байсан ба ядуурал, гэр бүлийн нэр хүнд, нийгмийн шалгуур, шашин зэргээс болж эрт гэрлэдэг байна. Шинэ хууль 3 жилийн дотор хэрэгжих ба Индонез нь хүүхдийн гэрлэлтээрээ дэлхийд 8-д бичигддэг юм.

Таны сонорт


Related image Шинэ ургацын ногоог хямдаар борлуулах зорилготой Намрын ногоон өдрүүд арга хэмжээ Мишээл экспод болж байна. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр