"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр шөнө баривчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг албаны эх сурвалж баталлаа.

Д.Ариунболд нь 2016 оноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байгаад компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2018 оны дөрөвдүгээр сард чөлөөлөгдсөн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг баривчилгаа нь  Тавантолгойн ордтой холбоотой гэж байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэрэг гарсан юм. Энэ асуудлаар тухайн үед томоохон шалгалтын ажиллагаа өрнөж нүүрс алдагдсаныг тогтоосон байдаг.

Эх сурвалж: udriintoim.mn