АНУ-д хот-дог идэх уралдаан болжээ. Тус уралдаанд өмнө нь 12 удаа түрүүлж байсан Жоуи Честнат оролцож, 13 дахь түрүүгээ хүртсэн байна. Эрүү хочит Жоуи Честнат 2018 онд 10 минутын хугацаанд 74 хот-дог залгиж байсан бол энэ удаад 75 болгож нэмснээр өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулжээ.

Эмэгтэйчүүдийн дунд явуулсан тус уралдаанд 35 настай Мики Судо 48.5 хот-дог идэж түрүүлсэн ажээ.

Nathan`s Famous Hot Dog Eating Contest уралдааныг Нью-Йорк хотноо 1916 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиосоор ирсэн түүхтэй гэнэ. Тус уралдаан Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр л зохиогдоогүй юм байна.

Р.Гэгээ