Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /03.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогдлоо.

Учир нь шүүх бүрэлдэхүүнд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон  хүсэлт хүргүүлжээ.  Хүсэлтэд “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны гуравдугаар сарын 10-наас доод тал нь гуравдугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн  байна.

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн /ТОСК/  захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр