Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “2018 оны улсын наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн учраас улсын аварга цолыг хураах Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоол”-д цэг тавьж баталгаажууллаа. Харин улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасахыг 1 жил болгож зөөлрүүлсэн шийдвэр гаргажээ.

Нэг жилийн хугацаа гэдэг нь энэ 2020 оны долоодугаар сарын 12-ны өдрөөр төгсгөл болж байгаа.