Бид тоймлоё, Та унш

2019.06.24 Даваа                              Related image 29°C   2,656.18  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё


Хариуцлагагүй, журамгүй засварын газрууд

ШӨХТГ-аас иргэдийн гомдлын дагуу Дэнжийн мянга, 32-ын тойрог орчмын 5 авто үйлчилгээний байгууллагад шалгалт хийжээ. Гэвч эдгээр засварын газрууд иргэдийн гомдлыг хүлээж авдаггүй, үйлчилгээний бүртгэл хөдөлдөггүй зарим Вьетнам засвар зөвшөөрөлгүй, татварын байгууллагад бүртгэлгүй байжээ.

Ажлаа хийдэггүй мэргэжлийн хяналтынхан

Дээрх засварын газрыг мэргэжлийн хяналтынхан шалгаж, хууль журмыг мөрдүүлэх ёстой. Гэвч НМХГ 2014 оноос хойш засварын газруудад ямар ч хяналт шалгалт хийгээгүй байна.

Хариуцлага тооцох систем алга!

Авто үйлчилгээний нэгдсэн сантай болох асуудлыг 2018 оноос ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Нийслэлийн тээврийн газрын мэдээлснээр бүртгэлтэй 755 засварын газар байгаа юм. Гэвч ШӨХТГ-ын “шалгалтад унасан” дээрх газрууд шиг татвар төлдөггүй, зөвшөөрөлгүй хэчнээн засвар байгаа нь тодорхойгүй байна.


Нийт хүн амын 28.4% нь ядуу байна

ҮСХ-оос Дэлхийн банктай хамтран судалгаа хийхэд нийт хүн амын 28.4% нь ядуу, 15% нь ядууралд өртөх эрсдэлтэй гэх дүгнэлт гарчээ. Ядуурлын түвшин 2016 оноос 1.2 пунктээр буурсан ч “бараг ядуу” иргэд олон байна. Хэдийгээр сүүлийн 3 жилд 39 мянган хүн ядуурлаас гарсан ч баян ядуугийн ялгаа өөрчлөгдөөгүй юм. Өөрөөр хэлбэл баян айлын дундаж хэрэглээ ядуу өрхөөс 5.2 дахин их байна.


Шарилжны ургалтыг зогсооно

Шарилжгүй УБ аяны хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, голын эрэг зэрэг нийт 1.2 сая м.кв талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэж байна. Зун болгон шарилж цэвэрлэдэг байдлыг арилгахын тулд энэ жилээс ургалтыг зогсоох хүний биед хоргүй био бэлдмэлийг туршиж байгаа юм. Шарилж, лууль нь 6-8 сарын дунд хүртэл цэцэглэн, агаарт тоосжилт нэмэгдсэнээр харшил үүсгэдэг байна.


Америкийн хар жагсаалтад Саудын Араб, Куб орлоо

Эдгээр улсууд нь хүний наймааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй учир ийнхүү хар жагсаалтад орж байна. Ингэснээр тэд Америкаас худалдаа, хүмүүнлэгээс бусад тусламж авахгүй, ЗГ-ын төлөөлөгч, ажилтнууд боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхгүй болно. Тус жагсаалтад Орос, Хятад, Венесуэл, Иран, Хойд Солонгос зэрэг 21 орон байгаа юм.


Их Британий ЕС-д нэр дэвшигчид тодорлоо

ЕС Тереза Мэй Брикситийн гэрээг боловсруулж чадаагүйн улмаас огцорч буйгаа 6/7-нд мэдэгдсэн юм. Харин түүний орыг залгах сонгуульд Лондон хотын дарга Борис Жонсон, Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Жереми Хант нар нэр дэвшихээр боллоо. Консерватив намын 160 мянган гишүүн 7 сард шинэ ЕС-д саналаа өгөх юм. Жонсоны хувьд гэрээ байгуулахгүй байсан ч Их Британи ЕХ-оос гарах хэрэгтэй гэсэн бол Хант эсрэг байр суурьтай байна.

Таны сонорт


Related image Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Сэтгэх цаг


Image result for thinking icon 1445 онд Москвад гэнэт сүмийн хонхнууд дуугарч, хүмүүсийг айлгасан ба энэ явдал 1891 онд Киевт, 1802 онд Германд давтагдсан байна. Тэгвэл хонхнууд яагаад өөрөө дуугарсан бэ?

/Өмнөх бодлогын хариу: Муур, нохой/

Өдрийн тойм Сошиал   


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр