Японы төр засаг коронавирус цар тахлын үеэр хамгийн их хохирол, алдагдал амсаж буй аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор жуулчдад ваучер буюу худалдан авалтын эрхийн бичиг олгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Японд очсон жуулчдад хоногийн 20 мянган иен /ойролцоогоор 185 ам.доллар/-ийн ваучер олгох юм байна. Үүний тулд 1.35 их наяд иенийг засгаас гаргахаар болжээ. Долоодугаар сарын сүүлчээс энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа ажээ.

Р.Гэгээ