Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр К.Соноүра ерөнхий сайд Шинзо Абэ У.Хүрэлсүхийг эх орондоо албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг мэдэгдсэн байна.

Японы талаас  Ази, Номхон далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталж, олон улсын бага хурлыг Монголд зохион байгуулан, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд Японы Засгийн газраас ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад 850 сая долларын дэмжлэг үзүүлсэнд талархсан байна.

Манай улс Японтой 1972 онд дипломат харилцаа тогтоосон ба хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл жилээс жилд өргөжиж байгаа юм.