Японы эрэг дээрх Diamond Princess онгоцон дээрх хүмүүсийг буулгаж эхэлсэн ба нийт 218 хүн коронавирусээр халдварласан нь тогтоогдоод байна. 

Усан онгоцонд 3711 зорчигч байсан бөгөөд зорчигчдыг энэ сарын дөрвөнөөс хойш тусгаарласан юм. 

Хамгийн эхэнд бие муутай, өндөр настнуудыг шалгаснаар онгоцноос буулгаж, тодорхой тусгаарлана. Харин вирусийн халдвар авсан нь тогтоогдсон зорчигчдыг тусгаарлах эмнэлэгт хүргэх юм.

Тусгаарлах байранд хүн тус бүрийг нэг өрөөнд байлгах ба эмнэлгийн баг ажиллах гэнэ. Гэхдээ зорчигч өөрөө хүсвэл онгоцон дээр үлдэж болно. 

Эх сурвалж: Diamond Princess, The Guardian